БОЛОВСРОЛ ӨМНӨГОВЬ ХӨТӨЛБӨР

    Өмнөговь аймагт 2024-2028 онд хэрэгжих "Боловсрол Өмнөговь" хөтөлбөрийг Өмнөговь аймгийн Засаг даргын 2024 оны 06 сарын 24 өдрийн А/1096 захирамжаар баталсан. 

Дээрх хөтөлбөрийн зорилго нь Бүх шатны боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг чанаржуулж, хүүхдийн эрх хамгааллыг сайжруулан, эрүүл аюулгүй, тэгш хүртээмжтэй орчинд боловсролыг чанартай хүргэх замаар эерэг хандлага, зөв дадал төлөвшилтэй, бие даасан ирээдүйн иргэнийг бэлтгэхэд чиглэн 3 зорилт бүхий үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж 4 жилийн хугацаанд нийт 5,5 тэрбум төгрөгийг зарцуулна.

Хөтөлбөрийн зорилго

Бүх шатны боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг чанаржуулж, хүүхдийн эрх хамгааллыг сайжруулан, эрүүл аюулгүй, тэгш хүртээмжтэй орчинд боловсролыг чанартай хүргэх замаар эерэг хандлага, зөв дадал төлөвшилтэй, бие даасан ирээдүйн иргэнийг бэлтгэхэд оршино.

Ур чадвартай боловсон хүчин

Сургалтын байгууллагын удирдлага, багш, ажилтан, албан хаагчдын мэдлэг ур чадвар, заах аргыг тасралтгүй хөгжүүлэх

Сургалтын бүтээлч, эрүүл аюулгүй, хүртээмжтэй, тэгш хамруулсан орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх

Боловсролын байгууллага болон хувийн хэвшил, төрийн бус байгууллага, гэр бүлийн орчинд хичээлээс гадуурх үйл ажиллагаагаар зөв эерэг хандлагатай, бүтээлч сэтгэлгээтэй, зөв дадал хэвшилтэй бие даасан, сайн иргэнийг төлөвшүүлэх

Хүртээмжтэй орчин, нөхцөл
Төлөвшилтэй ирээдүйн иргэн

Хөтөлбөрийн санхүүжилт

"Боловсрол Өмнөговь" хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийг "Говийн оюу" хөгжлийг дэмжих сангаас олгож байгаа бөгөөд 2024 оны 08 сарын 01-ний өдрийн ГОХДС/2024-03 дугаар гэрээгээр хөтөлбөр хэрэгжүүлэх санхүүжилтийг баталсан.

Гэрээнд оролцогч талууд:
- Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар
- "Говийн оюу" хөгжлийг дэмжих сан
- Боловсролын газар

2024.09.26

Боловсрол Өмнөговь хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.

2024.11.25

Бага боловсролын багш нарын МХБ-ийн туршлага солилцох "Судалгаат хичээл" зохион байгуулагдлаа.

2024.11.26

Даланзадгад сумын 5-р сургуульд дунд ахлах ангийн химийн ухааны кабинет, бага ангийн байгалийн ухааны кабинетыг 108,990,000 төгрөгийн санхүүжилтээр тохижуулж хүлээлгэн өглөө.